2024-04-28

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү журам нь www.xoxo.mn хуудсаар худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилготой.

Журмын хэрэгжилтэд талууд хамтран хяналт тавина.

2. ВЭБ САЙТ, ТҮҮНИЙ АЖИЛЛАГАА

www.xoxo.mn вэб сайт нь зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна.

“www.saruul.store” худалдааны тэмдэгт нь ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.

Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.

Энэхүү журмын бүх нөхцлийг вэб сайтанд тусгасан байна.

Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.

Компанийн интернэт худалдааны мэргэжилтэн нь Даваа - Ням 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.

Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.

3. ВЭБ САЙТЫН ГИШҮҮНЧЛЭЛ

Худалдан авагч вэб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн утасны дугаар оруулна.

Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.

Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.

Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.

4. ИНТЕРНЭТ ХУДАЛДАА

Иинтернет вэб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. 

5. ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

Вэб сайтад байрласан барааны үнэ нь эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.

Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.

Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад)

Онлайн төлбөрийн системүүд (QPAY, SOCIAL PAY)

Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ)

6. ХҮРГЭЛТ

Худалдан авсан барааг компанийн, эсвэл гэрээт байгууллагын  хүргэгч нар хүргэнэ.

  • Хот доторх үнэгүй хүргэлтийн бүсийн хязгаар:

Улиастайн гүүр, Нисэхийн товчоо, Яармагийн товчоо, Баруун аймгуудын салдаг 3 замын уулзвар, Орбитын тойргийн буудлаас Тахилт салдаг уулзвар, Орбитын шинэ эцэс, 7 буудлын салдаг уулзвар /Цагдаагийн пост/, Дамбадаржаа шинэ эцсийн буудал, Баруун, зүүн салаа

  • Үнэгүй хүргэлтийн бүсээс гаднах хүргэлт:

Үнэгүйгээр хүргэлт хийх бүсээс гадуур байрлаж байвал зайнаас хамаарч хүргэлтийн төлбөр 10'000 (Арван мянга) төгрөг байна.

  • Хөдөө орон нутгийн хүргэлт:

Шуудан болон орон нутгийн унаанд өгч явуулах ба гарах нэмэлт төлбөр болон эрсдэлийг Компани хариуцахгүй.

7. БАРААГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ

Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө утасны дугаар болон хаягаар нь шалгана.

Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж худалдан авагчид хүлээлгэн өгнө.

8. БАРАА БУЦААХ, БАРАА СОЛИХ НӨХЦӨЛ

Интернэт дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд Интернет худалдааны мэргэжилтэнтэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд барааны төлбөрөөс банкны шимтгэл 500 төгрөг суутгана.

Хүргэлтээр ирсэн барааг буцаах боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү !!!

Худалдан авагчийн хүндэтгэн үзэх шалтгаан бүхий буцаах хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх алданги (алдагдсан боломжийн өртөг), мөн буцаан авах хүргэлтийн зардал болох 10'000 төгрөгийн хамт барааны төлбөрөөс нь суутгаж үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн дансанд шилжүүлнэ.

9. УРАМШУУЛАЛ БА ХЯМДРАЛ

Вэб сайт нь тогтмол урамшууллыг гишүүддээ үзүүлдэг байна.

10. ИНТЕРНЭТ ДЭЛГҮҮРТЭЙ ХОЛБОО БАРИХ

Интернэт дэлгүүр нь худалдан авагч, гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна. Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана:

Суурин утсаар холбогдох - 77352070

Гар утас - 80153135

Instagram болон Facebook хуудсаар

saruul.marketing@gmail.com мэйл хаягаар

11. ВЭБ САЙТЫН ЦАГИЙН ХУВААРЬ

Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.

Интернэт худалдааны мэргэжилтний ажиллах цаг: Даваа - Ням: 09:00-18:00

12. НУУЦЛАЛЫН БАТАЛГАА

Баталгаа - www.saruul.store сайтаар үйлчлүүлэгч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Зочин www.saruul.store вэб хуудсаар үйлчлүүлж гишүүн болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.

Гишүүний хувийн мэдээлэл - www.saruul.store вэб хуудсанд оруулж өгсөн бүхий л мэдээлэл нь мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Оруулсан мэдээллийг зөвхөн гишүүдэд тустай нөхцлөөр буюу гишүүдийн хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, гишүүдтэй холбоо барих зэрэгт ашиглана. Мөн гишүүд өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж, өөрчлөх боломжтой байна.

Мэдээллийн хамгаалалт - Гишүүдийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Гишүүдийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан байх болно. Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.

Мэдээллийн халдашгүй байдал - Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.

Насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй - www.saruul.store нь интернэт дэлгүүрийн үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ хүүхэд нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол Интернэт худалдааны мэргэжилтэн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эрхтэй байна.

13. БУСАД ЗҮЙЛ

Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Интернет худалдааны мэргэжилтэн гишүүний утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.

Худалдан авагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

Дансны дугаар: ХААН БАНК -

(Зөвхөн Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд ашиглана. Манай компани ямар ч тохиолдолд барааны төлбөрийг өөр хүний дансанд хүлээж авдаггүйг анхаарна уу.)

Хаяг: SARUUL STORE ХХК, Жамсранжав гудамж, Улаанбаатар хот, 16092, Монгол улс

Утас: 80153135, 77352070

Имэйл: saruul.marketing@gmail.com